АНУ-ын ЭСЯ-наас мэдэгдэл гаргалаа


8 жил

H-2 ангиллын визний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй зарим нэг ташаа мэдээ, нийтлэлүүд дээр АНУ-ын ЭСЯ-наас залруулга хийж байна. Монгол Улсын иргэдийг АНУ-ын түр ажилчны Н-2 визэнд хамруулах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас тавьсан бөгөөд АНУ-ын ЭСЯ уг хүсэлтийг дэмжиж Төрийн Департаментад хүргүүлжээ.

Монгол Улсын зүгээс тавьсан энэхүү хүсэлтийг одоогийн байдлаар Вашингтон хотноо хэлэлцэж байгаа бөгөөд хараахан тодорхой шийдвэр гараагүй байгааг Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү