Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, удахгүй тохиох Нийслэлийнхээ ойг угтан дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Засаг даргын захирамж гарлаа.
Нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна орчны цэвэрлэгээг чанартай хийх, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган болон автозам, ногоон байгууламж, далан гуу жалга, зэрлэг ургамлыг зулгаах, хог хаягдлыг цэвэрлэх ажилд идэвхитэй оролцоно уу.
Мөн эзэнгүй гудамж, талбай, далан гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх ажилд хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийг түр ажлын байраар хангаж ажиллуулна.
Орчны цэвэрлэгээ хийгээгүй болон хангалтгүй хийсэн аж ахуйн нэгжүүдэд хяналт тавин ажиллахыг хорооны Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болгосон байна.
Их цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцохыг уриалж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
