“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино Оскарт нэр дэвшинэ


8 жил

"Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино Академийн дээд шагнал 90 дэх удаагийн Оскарт анх удаагаа Монгол Улсын нэр дор "Гадаад хэл дээрх" кино номинацад албан ёсоор өрсөлдөх эрхээ авчээ.

Найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино кино урлагт нэгэн шинэ үүд хаалгыг нээж, АНУ-д албан ёсоор гарах зөвшөөрлөө аваад байсан бол ийн 92 орны бүтээлтэй өрсөлдөхөөр болсон байна.

Зураг авалтаа 2016 онд Архангай аймгийн Цэнхэр суманд хийсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, продюсераар p.g.a Д.Ангараг, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажиллажээ.

Дүрүүдэд

  • Д.Доржсамбуу,
  • Д.Дорж,
  • Д.Шаравдорж,
  • Б.Батмэнд,
  • Р.Анхням,
  • Britanny Belt нар тоглосон байна. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү