СХД-ийн 30-р хорооны барилгаас 31-р хорооны зам хүртэлх авто замын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна


8 жил

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны барилгаас 31 дүгээр хорооны зам хүртэлх авто замын барилгын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

Зорчих хэсгийн өргөн нь 6м, хоёр талаараа 1 метрийн өргөн явган хүний зам, ус зайлуулах хоолой бүхий  1,035 км урттай  замын ажлыг  “Норов зам” ХХК гүйцэтгэж байгаа юм.  Замын ажлыг ирэх сарын 1-ний өдөр гэхэд дуусгах гэрээтэй ажиллаж байна. Тус зам нь цаашаа 31 дүгээр хорооноос Гэмтлийн эмнэлэг хүртэл баригдаж байгаа байгалийн чулуун замтай холбогдох юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү