2017 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи 27-28-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.