Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ


8 жил

1.Цаг агаарын талаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын  нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 9-14 м/с, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  2 градус хүйтнээс 3 градус дулаан,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас, нойтон цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ, хүйтэрч 4-6 градус дулаан байна.

Төлөв: 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Объектын түймэр

Хувийн өмчид гарсан: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Ачит боломж” ХХК-ийн автомашины зөөврийн конпрессор шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 10:46 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд иргэн А-гийн хашаанд хураалттай 1000 орчим боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 18:26 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, нийт 24 алба хаагч, 6 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй алга болсон: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ тус сумын харьяат иргэн Х /42 настай, эмэгтэй/ 09.20-ны өдөр самар түүнэ гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг  09.21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 115 иргэн, нийт 120 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн С /33 настай, эрэгтэй/ Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай  дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 36 иргэн, нийт 53 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.24-ний өдрийн байдлаар Булган аймгийн Баян-Агт сумын Нуга багийн Цагаан хашаа гэдэг газар хүртэл усаар 35 км-т эрэн хайж 2,5-3 метрийн гүнд 8 удаа шумбалт хийсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү