Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан


8 жил

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 09 дугаар сарын 22-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 22-ны 20 цагаас 09 дүгээр сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4  хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм,  өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн  хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

 

2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд говь, талын нутгаар өдөртөө дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү