УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМУУДАД БАЙРЛАХ ПОСТ 24 ЦАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА


8 жил

   Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 2017 оны 09-р сарын 11-ны өдрөөс эхлэн улсын чанартай авто замуудад байрлах 13, орон нутгийн 19 постыг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын ШУТ-д цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байгаа юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн хуулиа дээдэлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсье.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү