Сүү тайван нойрсоход нөлөөлнө

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

4 жил

Анх ямааны сүүг ууж хэрэглэсэн байна. Дараа нь римийн эмэгтэй жүжигчин биеийн арьсаа сүүгээр цэвэрлэж эхэлснээс эхлэн сүүтэй ваннад орсоноор арьс өнгөлөг зөөлөн, цагаан болдогийг нээсэн байна.

Сүүний агууламж: Сүүнд кальци, В12 аминдэм, А,Д- аминдэм, фосфор, аминхүчил триптофан агуулагдана. Сүүний бие махбодид нөлөөлөх шинж чанар:

  • Ясыг бэхжүүлж, ясны өсөлтөнд нөлөөлнө
  • Цусны даралтыг бууруулна
  • Тайван нойрсоход нөлөөлнө

   Кальци, фосфор, аминдэм-Д нь ясны бүтэцийг бүрдүүлж байдагаас ясны өсөлтөнд шууд нөлөөлдөг. Харин та өдөр бүр 700-800 мг кальци авах шаардлагатай бол ойролцоогоор 2 стакан сүүг хэрэглэвэл зохино. Хэрвээ их ядрах, шөнө нойргүй байх, өглөө эрт сэрдэг бол аминдэм В6, никотиновын хүчил, амин хүчил-триптофан агуулсан сүүгээ орой унтахдаа уусанаар тайван нойрсоно. Сүү нь булчин, мэдрэлийн эсийн төгсгөлд нөлөөлж булчингийн таталт, мэдрэлийн ширхэг дагуу өвдөх, хэт ядаргаанаас сэргийлнэ. Сүүнд агуулагдах аминдэм В12-ын үйлчлэлээр арьсны хогжруут өвчнөөс өөрийгөө хамгаална. Түүнчлэн сүүн дэх аминдэм-Д, кальцийн нөлөөгөөр бүдүүн гэдэсний хорт хавдараар өвчлөхгүй байж болно.

Зохистой хэрэглээ: Хүүхэд, насанд хүрэгчид өндөр настан хүн бүр өдөр өүхэн тослог багатай, тосгүйжүүлсэн сүүг хэрэглэж кальцийн хоногийн хэрэгцээгээ тасралтгүй хангаж байх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн бие махбодтд өдөрт 1500мг кальцийг шаардаж байдаг. Иймээс өдөрт 1 стакан тослог багатай сүү, 1 аяга йогурт, тараг эсвэл 2 аяга йогурт, тараг 1 стакан сүүг заавал ууж байгаарай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү