Арвин ургацын билэгдэл анар жимс

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

       Анар жимсийг эртний аман зохиолд ургац арвин байхын билэг тэмдэг гэдэг байжээ. Энэ жимс нь таны хүнсний хэрэгцээнд эрүүл, амтлаг нэмэлт болно.

Анар жимсний анагаах чанар

Анар жимсэнд С амин дэм, кали, их хэмжээний эслэг болон бусад бодис агуулдагддаг байна. Калий нилээд хэмжээгээр агуулагдсан нь зүрх судасны системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Жимсний эслэг нь өтгөнийг бүдүүн, нарийн гэдэсээр дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хурдасган гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж шулуун гэдэсний үрэвсэл, өтгөн хаталт, бүдүүн гэдэсний хорт хавдараас хамгаалах үүрэгтэй.

Нэг ширхэг анар жимсний шимт бодис:

Илчлэг              104 ккал                                     Холестерин         0

Уураг                1.5г                                            Эслэг чанар         5.1г

Нүүрс ус          26.5г                                           С амин дэм           9.4 мг

Өөх тос           0.5г                                              Калий                  399 мг        

Зохистой хэрэглээ:  Анар нь эрүүл хүнсний нэг төрөл. Жимсийг идэхдээ дундуур нь зүсэж хуваагаад үрийг гарган иднэ.  Нэг ширхэг анар нь 150гр орчим байдаг. Өөрийн хүссэн хэмжээгээр хэрэглэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү