Нимбэг усны болон чийг бамын цинга өвчнөөс сэргийлдэг

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

Нимбэг жимсний ач холбогдол

Эртний римчүүд нмбэгийг “Амьдрал тэтгэгч” гэж нэрлэдэг. Нимбэгийг хоолойн ангина шарх, арьсны өвчин, гэдэс дүүрэхэд хэрэглэдэг.

Шинж чанар: Их Британийн далайн усан цэргүүд нимбэгний тусламжтайгаар усны болон чийг бамын цинга өвчнөөс өөрсдийгөө хамгаалж байжээ. Нимбэг нь их хэмжээний витамин-С агуулдаг учраас өдөрт хоёр халбага шүүс ууж чийг бамаас сэргийлдэг байна. Мөн нимбэгт агуулагдах витамин - С  нь дархлалын системийг бэхжүүлж, шархны эдгэрэлтийг түргэсгэдэг.

Шимт бодисын агууламж: Нэг халбага нимбэгний шүүсэнд

   Илчлэг  4ккал

   Уураг 0,1 г

  Нүүрс ус 1,4 г

  Өөх тос 0

  Холестерин 0 мг

  Эслэг 0 г

  Витамин С 75 мг тус тус агуулагдана.

Зохистой хэрэглээ: Өдөрт хоёр халбага нимбэгний шүүсийг хэрэглэнэ. Энэ нь дархлалын системыг сайжруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Нимбэгийг хүнсний ногоо, жимс, жимсний салат, загастай хамт хэрэглэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Enhjin [66.181.161.xxx] 6 жил
Gaihaltai nimbege uneheer ach tustai yum baina