Инсулин хамааралгүй чихрийн шижин үүсэх нь

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

4 жил

    Цусанд инсулин хангалттай хэмжээгээр идэвхитэй хэлбэрээр байдаг учраас инсулин хамааралгүй гэж үздэг.

Чихрийн шижин үүсэхэд дараахи хүчин зүйл нөлөөлнө

  • Удамшлын төлөө
  • Нойр булчирхайн бета эсийн үйл ажиллагааны өөрчлөлт
  • Инсулины үйл ажиллагаа буурах
  • Хөдөлгөөний хомсдол
  • Стресс
  • Таргалалт
  • Судасны хатуурал
  • Чихэрлэг зүйлийн хэрэглээ ихсэх

  Элсэн чихэр, чихэрлэг бүтэгдээхүүн хэтрүүлэн хэрэглэх, хэт таргалах үед нойр булчирхайн инсулмныг гаргадаг бета-эсүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт нь ордог. Энэ үед инсулин их хэмжээтэй ялгарч хоолоор орж байгаа чихрийн тос болгон хуримтлуулна. Тос нь инсулинд нөлөөлж, цусанд дахь глюкозын хэмжээ ихэсч шээсээр сахар ялгарч эхэлнэ. Энэ нь инсулины үйлчлэл багассанаас болж үүсдэг дотоод шүүрэл бодисын солилцооны өвчин юм.

Энэ өвчний үед хэрэгжүүлбэл зохих зүйлс

  • Олон төрлийн бүтээгдэхүүн орсон хоолыг сонгох
  • Илчлэг багатай хоол, ундааг тунгалаг шөл, шингэн цай хэрэглэсний дараа хоолоо идвэл сайн
  • Өдөр бүр тогтмолцагт тогтоосон хэмжээгээр хооллох
  • Биеийн жинг хэвийн хэмжээнд хадгалах
  • Эслэг ихтэй хоол хүнс хар талх, хар гурил, хивэг, хөц будаа, алим , лийр , өргөст хэмх хэрэглэх
  • Архинаас татгалзаж, давсыг хязгаарлах
  • Биеийн дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийх.

Энэ өвчний үед хориглох хоол хүнс

  • Хэтэрхий их чихэрлэг, тос ихтэй, их тосонд шарсан хоол, хятад хоолноос тэтгэлздэг байх
  • Хатуу буюу малын гаралтай өөх тосыг хэрэглэхгүй байх
  • Хиам, маргарин, самрын тос, гахайн мах, таван цулын шөл, шарсан утсан мах, боодог, лаазалсан мах, давсалсан загас, шарсан тахианы мах
  • Тосонд чанасан боорцогны төрөл
  • Бүх төрлийн чихэр, гурилан боов, варень, зөгийн бал, зайрмаг, хийжүүлсэн ундаа, сахартай жимсний шүүс, торт, банана, усан үзэм
  • Бүх төрлийн амтлагч кетчуп, жан, цуу, халуун ногоо орно.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү