Үнэт цаасны зарим компаниудын бүтцэд өөрчлөлт орлоо


7 жил

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй зарим компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон бүтцэд өөрчлөлт орууллаа.   

Үнэт цаасны компани нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүрт аливаа гүйлгээ хийгдэхээс өмнө Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.5-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах Хорооноос зөвшөөрөл авахаар зохицуулагдсан байдаг.

Дээрх хуулийн дагуу “Тулгатчандмань баян ҮЦК” ХХК, “Гаүли ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Мирэ Эссет Секьюритис ХонгКонг Лимитедийг бүртгэхийг Хороон даргын тушаалаар тус тус зөвшөөрлөө гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү