Төгсөгчдийн дийлэнх нь математик, англи хэлний хичээлээр ЭЕШ өгнө


7 жил

Элсэлтийн ерөнхий шалгалт болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40388 хүүхэд бүртгүүлжээ. Тэдний 87 хувь нь энэ жил 12 дугаар ангийг төгсөж байгаа залуус бол үлдсэн 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид аж.

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-өөс монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх бөгөөд шалгуулагчдын хичээл сонголтыг тус бүрээр авч үзвэл математикийн шалгалтыг хамгийн олноор өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, 32188 нь математик, 19230 нь монгол хэл, 1723 нь Монгол улсын түүх, 1833 газар зүй, 1367 орос хэл, 7559 нь биологи, 27140 англи хэл, 15919 нь физик, 7816 нь химийн шалгалт тус, тус өгөхөөр бүртгүүлсэн байна.

Шалгуулагчдын тоог хүйсээр нь авч үзвэл 18435 нь эрэгтэй, 21953 нь эмэгтэй байна. Түүнчлэн шалгуулагчдын 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн аж.

Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох,сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна.
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
- Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.

ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана.
Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү