“Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” үзэсгэлэн нээлээ


7 жил

Зайсанд байрлах Цэнгэг  усны нөөц,  байгаль хамгаалах төвд “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” сэдэвт үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол оролцож, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган”-д оролцсон байгаль хамгаалгчдын урласан шувууны үүрийг бэлэглэлээ.

Байгаль хамгаалагчид ойн хоёрдогч түүхий эд буюу модны үндэс, ур, мөчир, гишүү, унасан болон хатсан мод ашиглан үзэсгэлэнд дэлгэсэн шувууны үүрүүдийг урласан аж. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хүүхдүүдэд хандан  “Манай яамнаас гаргасан “Байгаль орчны төлөв байдлын тайлан”, “Монгол орны шувууны ангилал зүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөл”-өөс гаргасан мэдээгээр Монгол оронд 502 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Тэдгээрийг амьдралын хэлбэрээр нь суурин болон нүүдлийн гэж хоёр үндсэн бүлэгт ангилан авч үздэг.

Энэ ангиллаар авч үзвэл,  Монгол орны шувуудын 80 хувийг нь нүүдлийн шувууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Төв Азийн өндөрлөгт орших Монгол орон бол нүүдлийн шувуудын тун чухал газрын нэг юм. Хавар нүүдлийн шувууд манай оронд ирж зусаад, үр төлөө өсгөж өндийлгөөд намар нь буцдаг. Тиймээс хүүхдүүд та бүхэн аав, ээжийнхээ хамтаар ах, эгч нарынхаа бэлэглэсэн шувууны үүрийг сургууль болон гэрийнхээ ойролцоох модонд байршуулж, нүүдлийн шувуудын үр төлийг дулаан байлгах, аюулгүй орчинд өсөж торнихтой тацилцаж мэдэж аваарай” хэмээн захисан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү