Чингэлтэй дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ


7 жил

Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, удирдлагын түвшинд гамшгийн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх, хэрхэн шийдвэр гаргах зэрэг мэдлэг, дадлагыг эзэмшүүлэх гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Чингэлтэй дүүрэг 160 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүргийн нэг юм. Дадлага сургууль нийслэлийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын 07 тоот захирамжийн дагуу 2017 оны тавдугаар сарын 11,12-ны өдөр  үргэлжилнэ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагын болон хувийн хэвшлийн 85 аж ахуй нэгж байгууллагын 1352 албан хаагч хамрагдаж байна.  

Дадлага сургууль 2 үе шаттай явагдана. Эхнийх нь өнөөдөр дүүргийн удирдлагын түвшинд өгөгдсөн цагийн байдлуудад хариу арга хэмжээ авах штабын дадлага сургууль явагдаж байна. Маргааш газар хөдлөлт, үеэр ус, ой хээрийн түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, нүүлгэн шилжүүлэлт гэсэн цагийн байдлуудад мэргэжлийн анги, албадууд дадлага сургууль хийнэ. Тус дадлага сургуулийг зохион байгуулснаар дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, томоохон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах дадлыг эзэмшүүлэхэд ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү