Дүүргийн Онцгой комиссын гишүүд сургалтанд хамрагдлаа


7 жил

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн онцгой комиссын гишүүд тус төвийн газар хөдлөлтийн, өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, утаат орчны дадлага хийх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхимын үйл ажиллагаатай танилцсан төдийгүй болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалтанд хамрагдсан юм.


Түүнчлэн сургалтанд оролцогчдод гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээ, Онцгой комисс, гамшгаас хамгаалах албадын удирдлагын чиг үүргийн талаар танилцууллаа.


Сургалтын үеэр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт “Онцгой комиссын гишүүд бол тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарч болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбоотой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг гардан зохион байгуулах үүргийг хүлээсэн хүмүүс байдаг.

Тиймээс энэ үүргийнхээ хүрээнд өөрсдөө дадлагажих, суралцах, гамшгаас хамгаалах талаар мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал учраас энэхүү сургалтыг дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулж байна” гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү