Нянгийн тэсвэржилттэй тэмцэх нь таны гарт байна” өдөрлөг боллоо


7 жил

УНТЭ-ээс Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт эрүүл мэндийн байгууллагын эмч,  ажиллагсад  болон ард иргэддээ “Гарын ариун цэьэр, эрүүл ахуйг сахих” тухай  шат дараалсан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Өчигдөр УНТЭ-ээс үйлчлүүлэгч олондоо “Нянгийн тэсвэржилттэй тэмцэх нь таны гарт байна” өдөрлөгийг зохион явууллаа.
Өдөрлөгийг  Ерөнхий захирал Б. Бямбадорж нээж, УНТЭ-ээс зохион явуулж буй “Гараа цэвэр байлгая, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлье"  II улирлын турш зохиогдох аяны хүрээнд энэхүү өдөрлөг болж буйг уламжлаад үйлчлүүлэгч иргэд олныг идэвхитэй оролцохыг уриаллаа. 

Өдөрлөгт ЭМХТ-ийн Чанар магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн Мидриймаа, НЭМХ-гийн мэргэжилтэн АУ-ны доктор Болормаа нар оролцлоо.
Уг арга хэмжээг УНТЭ-ийн Халдвар судлаач эмч нар, Чанар эмнэлзүйн алба, болон Сувилахуй эрхэлсэн алба удирдан явуулав. Өдөрлөгт нийт 200 гаруй иргэд хамрагдлаа. Тэдэнд гарын ариун цэвэр,  эрүүл ахуйг сахих анхан шатны мэдээллийг хүргэх үүднээс аливаа халдварын  90  гаруй хувь нь бохир гараар дамжин халдварладаг тухай үйлчлүүлэгчдэд хичээл орж, видео нэвтрүүлэг үзүүлэн, гар ариутган халдваргүйжүүлэх үзүүлэх сургалт явууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү