Тогтвортой Хөгжлийн Зорилт 6: Баталгаат ус, ариун цэвэр сэдэвт хэлэлцүүлэг боллоо


7 жил

Тогтвортой хөгжлийн зорилтод дэвшүүлсэн зорилт хүрэх арга зам, хэмжих нэгж үзүүлэлтүүд, санхүүжилтийн боломжийн талаар харилцан мэдээлэл, санал солилцох уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ.



Тэрбээр Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 ын 2 дугаар зорилтын хүрээнд 2016-20 онд баталгаант ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувийг 80 хувь, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувийг 40 хувьд хүргэх улмаар 2021-2025 он хүртэл баталгаат ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувийг 85 хувьд хүргэж,  мөн 50 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох, 2026-2030 онд хүртэл хүн амын хүн амыг баталгаат ундны усаар хангагдсан 60 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох зорилтыг дэвшүүлсэн.

Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүргэхэд та биднээс хичээл зүтгэл, цогц хамтын ажиллагаа, хүчин чармайлт шаардах тул өнөөдрийн энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болсон гэдгийг онцоллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү