Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2017 оныг "Антибиотикийн эмийг болгоомжтой, зөв зохистой хэрэглэх, мэдлэг, хандлагыг сайжруулах" жил болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд антибиотик тэсвэртэй нянгийн халдвар өссөн нэмэгдэж байгаатай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран боловсруулж байна. Иймд тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах үүднээс зарим нэрийн антибиотикийн улсын бүртгэл, хэрэглээнд зохицуулалт хийх талаарх асуудлыг 2017 оны ээлжит I хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.
Тодруулбал, Малын эмийн сангуудаар худалдаалагдаж буй антибиотикийн эмийг зөвхөн жороор олгож байх асуудлыг сурталчлах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжилтийг хангуулах. Антибиотикийн зохистой хэрэглээг нийтэд таниулах чиглэлээр сурталчлах, сургалт зохион байгуулахаар болов. Мөн эмийн гол үйлчлэгч бодис нь ивермектин (Ivermectin) агуулсан малын эмийг 2017 оны 05 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн шинээр улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг 2 жилийн хугацаатай түр зогсоож, Ивермектин (Ivermectin) агуулсан эмийг хэрэглээ, гаж нөлөө, үлдэгдлийн асуудлаар судалгааны ажил хийх, үр дүнд үндэслэн эрсдлийг тооцох, мэдээлэх шийдвэрийг гаргасан байна.
Ивермектин (Ivermectin) нь макролипидын бүлгийн антибиотик нь мал, амьтны гадаад болон дотоод шимэгчийн эсрэг үйлчилгээтэй эм юм. Манай улсад 2017 оны байдлаар ивермектин агуулсан 61 нэр төрлийн эм улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Эдгээрийг дотоодын малын эмийн 3 үйлдвэр үйлдвэрлэж, малын эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 34 аж ахуйн нэгж 8 улсаас импортолдог аж. Зах зээлд жилд дунджаар 60000л орчим ивермектин агуулсан малын эмийг үйлдвэрлэж, импортлон борлуулж байна. Энэ нь дотоодын зах зээлд илүүдэл үүсэж тус эмийн хэрэглээ хэт ихэсэхэд нөлөөлж байгаа юм. Мөн тус эмийн талаарх малчдын ойлголт тааруу хандлага буруу байгаагаас эмийн зохистой хэрэглээ алдагдаж хэт удаан хугацаанд малын бие махбодид хуримтлал үүсэх, тус бодисын хэмжээ малын гаралтай түүхий эдэд хэвийн хэмжээнээс их хэмжээтэй илрэх болсон. Иймд тус эмийн хэрэглээнд зохицуулалт хийх, судалгаа шинжилгээний бодит үр дүнд үндэслэн эрсдлийг тооцох зайлшгүй шаардлага тулгарч байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Ивермектин агуулсан малын эмийг шинээр улсын бүртгэлд бүртгэхийг 2 жилийн хугацаатай зогсоов
9 жил /2017-05-09 04:10:57 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
173
5 өдөр
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
297
5 өдөр
С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
1416
4 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
2105
4 долоо хоног
А.Ганбаатар: Баавгайд бариулж амиа алдсан иргэний ар гэрт нэг сарын цалингаа хандивлана
2103
4 долоо хоног
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
2423
4 долоо хоног
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3652
3 сар
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
5529
3 сар
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
6021
4 сар
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
6068
4 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82325
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75654
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд