“Гамшгийн эрсдлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт уралдаан зарлалаа


7 жил

Онцгой байдлын ерөнхий газар, Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуультай хамтран гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг олон нийтэд хүргэх, сонсогчдын чадавхийг сайжруулах зорилгоор "Гамшгийн эрсдлийг бууруулахад миний оролцоо" сэдэвт уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид оролцох юм. Уралдааны бүтээлийг нэг сарын хугацаанд буюу ирэх сарын 4 хүртэл ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах тэнхимд хүлээн авч дүнг гаргана.

ОБЕГ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баталсан удирдамж, холбогдох мэдээллийг хавсаргав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү