"Замын хөдөлгөөний цагаан толгой-2017" тэмцээний шилдгийг шалгаруулна


7 жил

Замын цагдаагийн албанаас сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн шилдгийн шилдэг багийг 2017 оны тавдугаар сарын 10-ны өдөр Цагдаа-Олон нийт, хамтын ажиллагааны төвд тодруулах юм.

“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээн нь энэ жил 34 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд тэмцээнд шалгарч үлдсэн шилдэг нийт 15 цэцэрлэгийн хүүхэд, багачууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, авхаалж самбаагаараа өрсөлдөх юм гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү