Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан


7 жил

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай байна.

2017 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь тал, хээрийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү