"Их засаг" их сургуулийн оюутнууд хулгайлах гэмт хэрэг илрүүллээ


7 жил

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус дүүрэг дэх цагдаагийн нэг, гуравдугаар хэлтэс, их, дээд сургуулийн оюутан, сонсогч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлтэй хамтран “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 14, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан “Их засаг” их сургуулийн оюутнууд орон байр, авто машины эд ангийн хулгайн гэмт хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү