“Ховд дулааны станц” компани байгууллаа


7 жил
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 02-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үүрэг бүхий “Ховд дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт үйлдвэрлэл хөгжиж, хүн амын тоо нэмэгдэн, аж ахуйн нэгж, байгууллага, орон сууц олноор бий болохын хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Иймээс аймгийн төвийн дулаан хангамжид техник технологийн шинэчлэл хийж, мэргэжлийн байгууллагын бодлого, шуурхай удирдлагаар хангахын тулд станцыг байгууллаа.

Манай улсын 2012-2014 оны төсвийн нийт 15,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн төв Жаргалан суманд шинээр 36 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулааны станц, дулааны төв шугам, дулаан дамжуулах төвүүд шинээр баригдсан. Мөн хэрэглэгч хүртэлх дулааны салбар шугам сүлжээ шинээр баригдан 2014 онд барилга угсралтын ажил нь дуусч, эрчим хүчээ өгч эхэлсэн юм.

Өмнөх “Ховд аймгийн дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь аймгийн төвийн төсвийн 21 байгууллага, 60 орчим аж ахуйн нэгж, 1150 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү