Нийслэлийн Газрын алба өнөөдөр иргэдэд ажлаа танилцуулна


7 жил

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийт агентлаг, харьяа газрууд Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.

Энэ дагуу нийслэлийн Газрын алба өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр иргэдэд ажлаа сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр нийслэлийн Газрын албанаас дараах үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Газар өмчлөлийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

  1. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажсан Газар өмчлөлийн шийдвэрүүд тараана
  2. Иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулсан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл авна
  3. Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй нь үнэн тодорхойлолт гаргаж өгөх
  4. Газар өмчлөлийн талаар танилцуулга хийнэ
  5. Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт бичиж иргэдэд олгоно

Газрын төлбөрийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

  1. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын төлбөрийн нэхэмжлэл бичнэ
  2. Газрын төлбөрийн чиглэлээр иргэдэд мэдээлэл өгнө
  3. Газрын төлбөртэй холбоотой хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө өгнө

Газрын кадастрын чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

  1. Иргэдэд кадастрын зургаар үйлчилнэ
  2. Газар эзэмших эрх нь барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагаа олгоно

Газар эзэмшүүлэх, ашиглуулах чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

  1. Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой материал бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө
  2. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт хүлээн авна
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авна
  4. Газар эзэмших эрхийн талбайн хэмжээн зориулалт өөрчлөх, эдэлбэрийн хэлбэр, байршил, оноосон нэр өөрчлөх тухай хүсэлт хүлээн авна
  5. Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэл хийнэ
  6. Газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлнө
  7. Газар эзэмших эрхийг барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагаа өгнө
  8. Иргэдэд газрын харилцааны чиглэлээр тайлбар, мэдээлэл өгч ажиллана гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү