Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна...


7 жил

Дохио!!! Цаг агаарын  аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгэ, Төв аймгийн  нутаг, Булганы өмнөд хэсгээр  цасан шуурга шуурч, Говь-Алтай,  Өвөрхангай, Хэнтий өмнөд хэсгээр, Баянхонгор,  Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зарим нутаг болон говийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Говийн бүсийн  зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар  сэрүүсч 15-20 хэм, бусад нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүсийн баруун хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 7-9 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, , 5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 5-наас ихэнх нутгаар дулаарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү