“Говийн чоно-2017” танхимын дадлага сургалтаар үргэлжилж байна


7 жил

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж байгаа “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дасгал сургууль тамхимын дадлага сургуулиар хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Танхимын дадлага сургуулийн үеэр  оролцогчид бүлэгт хуваагдан Онцгой байдлын ерөнхий газар, олон улсын цэргийн зохицуулах төв, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн, хүн эмнэлэг, мал эмнэлэг, уул уурхай, хэвлэл мэдээллийн гэсэн төвүүдийг байгуулан, Өмнөговь, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар өмнөд бүсийн аймгуудыг хамарсан хүчтэй салхи шуурга, малын гоц халдварт өвчин зэрэг хавсарсан гамшиг осол тохиолдсон гэж өгөгдсөн цагийн байдал дээр ажиллаж байна.



Цагийн байдал, дасгал сургуулийн үйл ажиллагаа нь үндэсний болон орон нутгийн түвшний газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөө зэрэг гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, цэрэг-иргэний харилцан ажиллагааны зохицуулалтыг турших, өмнөд бүсийн аймгуудын харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадварыг эзэмшүүлэх, хариу арга хэмжээний шийдвэр гаргах, хүч хэрэгслийг дайчлах, хариу арга хэмжээний болон хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах, бэлэн байдлын төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү