Хилийн боомтод зохион байгуулагдсан дадлага сургуулилтад оролцжээ


7 жил

ОХУ-ын Засгийн газраас 2016 оны 09-р сард баталсан “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр (2016-2019 он)"–ийг Монголын ЗӨСҮТ, ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх хүрээнд 2017 оны 04-р сарын 26-нд  Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агач, Ташантын боомтод зохион байгуулагдсан “Тарваган тахлын булчирхайн хэлбэрийн тохиолдлын хариу арга хэмжээ” сэдэвт дасгал сургуулалтад ЗӨСҮТ-ийн захирал АУ-ны Доктор Н.Цогбадрах, тархвар судлагч Д.Отгонбаяр, Э.Нарангарав, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлагч Ж.Балшекер нар оролцлоо.



Тус үзүүлэх сургалтад ОХУ-ын талаас Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн амьтан судлал шимэгч судлалын тасгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан Биологийн ШУ-ны Доктор В.М.Корзун, Алтайн тарваган тахал эсэргүүцэх станцийн амьтан судлалын лабораторийн эрхлэгч А.В.Денисов, Алтайн Бүгд Найрамдах Улсын тарваган тахал эсэргүүцэн судлах станцын захирал Михайлов Е.П болон АБНУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон хүний нийгмийн хамгааллын хяналт шалгалтын захиргаа,  АБНУ дахь  ОХУ-ын  холбооны аюулгүй байдлын албаны хилийн удирдлагын ажилчид, Ташантын гаалийн пост, Кош-Агач болон Уланганы ариун цэвэр хяналтын цэг, Хилийн мал эмнэлэг болон ургамлын хорио цээрийн хяналтын цэг, Кош-Агачийн нутаг дах АБНУ-ын эрүүл ахуй, тархвар судлалын төв, Кош-Агачийн нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд хамтран оролцож амжилттай зохион байгууллаа.



Энэ дадлага сургуулилт нь автомашины шалган нэвтрүүлэх хилийн боомт, эмнэлгийн болон Кош-Агачийн харъяа эрүүл ахуйн үйлчилгээний байгууллагуудын бэлэн байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан (тарваган тахлын булчирхайн хэлбэр) халдварт өвчний шижигтэй өвчтөнийг илрүүлсэн тохиолдолд анхан шатны дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, түүнийг таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулахад  мэргэжлийн дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа, ур чадварыг сайжруулахад өндөр ач холбогдолтой болсноороо онцлог байлаа.

Мөн тус дадлага сургуулилтын үеэр  07-р сард Баян-Өлгий аймгийн  хил орчмын нутагт хийх тандал судалгааны хугацаа, хамрах газар нутаг,ажиллах бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөө зэргийг ярилцаж, Алтайн Бүгд Найрамдах Улсын тарваган тахал эсэргүүцэн судлах станцын 2 мэргэжилтэн тус аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүдтэй 2017 оны 05-р сарын 18-20-ны өдрүүдэд тандал судалгаа хийх газрыг биечлэн үзэж танилцахаар тохиролцлоо.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү