Дулааны улиралд хэрэглээний халаалтаа үргэлжлүүлэн авах боломжтой


7 жил

Эрчим хүчний яамны даваа гарагийн шуурхай хуралдаанд Улаанбаатарын цахилгаан дулаан түгээх, дамжуулах сүлжээ байгууллага болон үйлдвэр, компанийн удирдлагууд оролцож, ажлаа тайлагнав.



Өчигдрөөс буюу тавдугаар сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгж байгууллагын халаалт зогсож, зуны хуваарьт шилжсэн. Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нийгмийн хариуцлагаа сайжруулах ажлын хүрээнд хугацаа хамаарахгүйгээр хэрэглээний халаалтыг 2017 оны 05 дугаар сарын 15-наас хойш үргэлжлүүлэн авах боломжийг нээж буйгаа онцоллоо.

Мөн энэ онд ЭХЯ-ны зүгээс хүчдэлийн уналттай болон эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг тог цахилгаанд холбож, шинэчлэхээр нийт 41 багц ажлыг төлөвлөөд байгаа. Энэ ажлыг зургаадугаар сарын дундуураас эхлүүлэх шаардлагатайг хуралдаанаар хөндөв. Эрчим хүчний салбарын 2017 – 2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Үйлдвэр, компаниуд яамнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ирэх өвлийн бэлтгэл ажилдаа орж, төлөвлөгөөний дагуу ажиллаж буйгаа тайлагналаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү