Өндөр тунт А аминдэмийг жил бүрийн 5, 11 дүгээр сард (жилд 2 удаа) харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж хүүхдэдээ уулгаарай.
Тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл эх, улаанбурхан, салхин цэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн хүүхэд А аминдэмийн дуталд өртөх эрсдэлтэй байдаг.
Иймд 5 хүртэлх насны хүүхэд бүр А аминдэмийг уух ёстой.
· 6 сартайгаас 11 сартай хүүхэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй)
· 12-59 сартай 200 000 олон улсын нэгж тунтай (улаан өнгөтэй)
