Манай улс хоногт 2721 тонн газрын тос олборлож байна


7 жил

Манай улс 2017 оны гуравдугаар сард 3320,6 мян.тн, өссөн дүнгээр 11980,7 мян.тн нүүрс олборлож, 3941,3 мян.тн, өссөн дүнгээр 10720,4 мян.тн нүүрс борлуулсанаас 3195,8 мян.тн, өссөн дүнгээр 8137,5 мян.тн нүүрс экспортонд гаргаад байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 133.2 хувь, борлуулалт 61.63 хувь, экспорт  75.12 хувийн үзүүлэлттэй байна. Мөн Монгол Улсын хэмжээнд 2017 онд нийт  1,1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байгаагаас 2017 оны нэгдүгээр сарын 01-ээс 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ны хооронд нийт  302 096 тонн газрын тос олборлож,   303 797 тонн түүхий тос БНХАУ-д экспортлоод байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар Тосон-Уул, Тамсагийн газрын тосны ордоос олборлож буй  “Дачин 33” маркийн тосны үнэ 45.7 ам.доллар/баррель, Зүүнбаян, Цагаан-Элсний ордоос олборлож буй  Брент маркийн тосны үнэ 51.6 ам.доллар/баррель байна.

Харин 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 62, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 35, ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү