Цагдаагийн тодорхойлолтыг гурван цэгээс олгож байна


7 жил

Гадаадад зорчих виз хүссэн иргэдэд визний материалыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгодог. Уг тодорхойлолтыг саяхныг хүртэл ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас өгч байсан билээ.

Харин энэ сарын 19-нөөс эхлэн виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас авах боломж бүрдсэн.

Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг гурван газраар олгодог боллоо. Өдөр дунджаар 500 орчим иргэн цагдаагийн тодорхойлолтыг авдаг, гадаадад зорчих виз мэдүүлсэн. Иргэд гадаадад зорчихыг урьсан урилга, бүрэн бөглөсөн визний материалтайгаа ирээд дээрх төвүүдээр үйлчлүүлэх боломжтой” гэлээ.

Харин гадаад улсад амьдарч буй иргэд цагдаагийн тодорхойлолт авахын тулд гадаад байгаа гэдгээ нотолсон баримтынхаа зургийг аваад, тодорхойлолт авах хүсэлт, шаардлагаа болон өөрийг чинь төлөөлөн авах хүний овог, нэр зэрэг мэдээллийг бичиж Лавлагааны сангийн mst.police@yahoo.com хаягаар илгээвэл цахим сангаас шүүн олгох боломжтой юм байна. Дашрамд дуулгахад, ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв хуучнаар Лицензийн төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү