"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн нээлт Булган аймагт боллоо


7 жил

Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан. Булган аймгийн хувьд 2010 оноос нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон талт ажил хийж байгаа нь улсын жишиг аймаг болох нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Энэ үүднээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс жилийн ажлын нээлт, сургалтыг Булган аймгаас эхэлж байна.

Булган аймаг 2017 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах" жил болгон зарлалаа. Ингэснээр долоо хоног бүрийн баасан гарагийг "Эрүүл мэндийн өдөр" болгож байна.

Мөн энэ өдөр олон улсын сувилагчийн өдрийг угтаж “Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээг аймгийн нэгдсэн эмнэлгээс Цогт хун тайжийн талбайд зохион байгуулжээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 125 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. “Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээнд оролцсон зарим иргэний цусны даралт үзэх, биеийн индексийг тодорхойлох, шүүс, витаминаар үйлчлэх зэрэг ажил хийсэн байна.


 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү