Шүд, эрүү, нүүрний эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлтийг хийлээ


7 жил

АШУҮИС, НАСС-ийн Шүд, эрүү, нүүрний эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлт өчигдөр боллоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээж хэлсэн үгэндээ, Нүүр, ам судлалын сургуулийн Шүд, эрүү, нүүрний эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлснээр эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох нүүр, амны хөндийн өвчлөл буурахад тодорхой хувь нэмэр оруулах болно. Иргэд маань шүд, амны хөндийн өвчнөөс сэргийлснээрээ бусад олон өвчнөөр өвчлөхгүй байх, тухайлбал бөөрний дутагдалд орох, үе мөчний өвчнүүдээс урьдчилан сэргийлж чадах юм. Ирэх 10 жилд хэрэгжүүлэх “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д нүүр ам судлал, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа гэв.



Нүүр, ам судлалын сургууль нь судалгаа, сургалт, эмнэлзүйн үйл ажиллагааны нэгдлийг хангаж, оюутны суралцах орчин болон эмчилгээ, үйлчилгээ явуулах таатай нөхцөл бүрдүүлж, чанартай мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү