Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замд болгоомжтой зорчихыг зөвлөж байна


7 жил

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замаар хүнд даацын машин механизм олноороо дамжин өнгөрч байна.

Тус замын эвдрэл 431-373 км хооронд улам нэмэгдэж, нийт 48 цэгт эвдрэл үүсчээ. Тиймээс "Өвөрхангай АЗЗА" ТӨХК-иас тус замаар зорчиж буй жолооч нарыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж, болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Тодотгоход, "Өвөрхангай АЗЗА" ТӨХК-ийн замчид Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 431-373 дэх км-т замын явах ангид овойлт суулт өгч эвдэрсэн хэсгийг механизмаар ухаж, суурийг солин 20 тонны индүүгээр нягтруулан, зорчих хэсгийг аюулгүй болгон ажиллаж эхэлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү