Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Баянзүрх дүүрэгт хийлээ


7 жил

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/11 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын А/87 дугаар захирамжийн дагуу “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг өнөөдөр Баянзүрх дүүрэгт хийлээ.

17971998_1540335826009054_5866772055501531715_o
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Нийслэлийн онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид, Тамгын газрын харьяа хэлтэс, албад, 28 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд зэрэг нийт 100 аж ахуйн нэгж, Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн нийт алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж оролцож байгаагаараа онцлог байв.

17973692_1540335929342377_5127063079083036188_o
Энэ удаагийн бэлэн байдлын үзлэгээр дүүргийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын 200 гаруй техник хэрэгслийн гамшгийн үеийн ашиглалт, бэлэн байдлыг үзэж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шаардлагатай багаж хэрэгслээр хангасан эсэхийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр хангагдсан байдлыг үзэж Мэргэжлийн ангиуд, аж ахуй нэгж байгууллагуудад гамшгийн үед үүсч болзошгүй нөхцөл байдлаар цагийн мэдээг өгч ажиллалаа.

17991508_1540335459342424_3518471781216828849_o
Дашрамд мэдээлэхэд, “гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийн зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуй нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулахад оршдог. 

17917819_1540335666009070_4632326068371219369_o

18055899_1540335452675758_6925414292650550490_o

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү