Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн


7 жил

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2017 оны 04-р сарын 19-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 5-7 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 19-ний 20 цагаас 04 дүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө  3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө  бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орж, салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү