Техникийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав


7 жил

Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар хооронд өнөөдөр буюу 2017.04.19-ний өдөр Техникийн Хамтын Ажиллагааны Харилцан Ойлголцлын САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Санамж бичигт

Монголын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ-ын Дарга Б.Баатарцогт БНСУ-ын талаас тус улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар Газрын Тосны Газрын Ерөнхийлөгч (K-Петро) ШИН СЁОНГ-ЧЁОЛ /SHIN SEONG-CHEOL/ нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгийн зорилго нь 2 орны газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд орших ба дараах чиглэлүүдээр хамтран ажиллана. Үүнд:    

  • Газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний хадгалах, түгээх үеийн чанарын хяналтын тогтолцоог бий болгох;
  • Газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний чанарын хяналтын туршилт, шинжилгээ хийх тогтолцоог бий болгох ;
  • Тээврийн хэрэгслийн түлшний зарцуулалтын үнэлгээ болон түлшний чанарын стандартыг сайжруулахад техник арга зүйн зөвлөгөө өгөх;  
  • Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хэрэглээ, нөөцийн мэдээллийг боловсруулах, түүнийг ашиглах, хяналтын цахим системийг бий болгох
  • Хүний нөөцийг харилцан солилцож, хамтарсан сургалт, семинарыг зохион байгуулах, мэдээлэл солилцох;
  • Лабораторийн тоног төхөөрөмж дээр ажиллах хүний нөөцийг сургах, дадлагажуулах, чадавхжуулах зэрэг болно.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү