https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Хятадын гадаад худалдаа эрчтэй хөгжиж байна

Хятадын гадаад худалдаа эрчтэй хөгжиж байна


5 сар

Хятадын албан ёсны тоо баримтаас үзвэл, энэ оны эхний таван сард Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 17.5 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3%-иар өссөн байна. Импорт экспортын өсөлт тавдугаар сард 8.6 хувьд хүрч, дөрөвдүгээр сараас 0.6 нэгжээр өссөнийг онцлох нь зүйтэй. Энэ оны 1-р улирлын хэлбэлзлээс эхлээд 4, 5-р сард сараас сард сайжирч, Хятадын гадаад худалдаа сайжирч эхэллээ. АНУ болон Европын орнуу Хятадад тавьсан худалдааны хязгаарлалтыг үл харгалзан Хятадын гадаад худалдаа төсөөлж байснаас илүү сайн үр дүнд хүрсэн нь Хятадын аж ахуйн нэгжүүд гадаад зах зээлийг идэвхтэй судалж, гайхалтай үр дүнд хүрснийг, нөгөө талаар Хятадын эдийн засгийн уян хатан чанарыг харуулж байгааг Ройтерс агентлаг болон гадаадын бусад хэвлэлүүд онцолжээ.

Нийт эерэг хандлага үргэлжлэн бэхжиж байгаагийн зэрэгцээ Хятадын гадаад худалдаа ч өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон экспортын эрч хүчийг харуулж байна. Энэ оны эхний таван сард Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1%-иар өссөн байна. Эдгээрээс техникийн өндөр чанартай, нэмүү өртөг шингэсэн цахилгаан механик бүтээгдэхүүнүүд экспортын бараг 60%-ийг эзэлж, усан онгоцны экспорт 100.1%, цахилгаан машин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нэгдсэн хэлхээний экспорт тус бүр 26.3%, 17.8%, 25.5%-иар өссөн байна.

Үнэндээ Хятад улс дэлхийг “шинэ” бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй дэлхийтэй шинэ боломж, том зах зээлийг хуваалцаж байна. Тоо баримтаас үзвэл, энэ оны эхний таван сард Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4%-иар нэмэгдэж, импортын цар хүрээ тогтвортой өргөжсөн байна. Энэ хугацаанд Хятадын зах зээлд нэвтрэх нөхцөлийг зөөлрүүлж, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг сурталчлах замаар Германы алим, Чилийн бүйлс зэрэг олон орны тусгай бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтэрч байна. Үүний зэрэгцээ гадаадын илүү олон компани шинэ үйлчлүүлэгчидтэй танилцаж, Хятадад шинэ бизнес хөгжүүлж, боломж, ногдол ашиг хүртэж байна.

Гадаад худалдаа нь тухайн улсын эдийн засгийг ажиглах чухал цонх юм. Хятадын гадаад худалдааны эерэг эрч хүч үргэлжлэн бэхжиж буйн хэрээр сүүлийн үед Олон улсын валютын сан, Францын Парисын банк, Bank of America зэрэг олон улсын санхүүгийн байгууллага 2024 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5.0 хувьд хүрнэ хэмээн зарлалаа. Хятадын асар том эдийн засаг, боловсронгуй аж үйлдвэрийн экологи, өсөн нэмэгдэж буй дундаж орлоготой давхарга нь Хятад улсыг гадаадын хөрөнгө оруулагчдын орхиж болохгүй зах зээл болгож, дэлхийн өсөлтийн хамгийн том хөдөлгүүр хэвээр байна гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Энэ бүх явцад Хятадын гадаад худалдаа өөрчлөлтөд дасан зохицож, хүндрэл бэрхшээлийг даван туулж урагшилсаар ирсэн. 12-нд Европын комисс Хятадаас импортолж буй цахилгаан машинд түр татвар ногдуулна гэж мэдэгдлээ. Энэхүү протекционист үйлдэл нь зах зээлийн дүрэм, шударга өрсөлдөөнийг алдагдуулж, дэлхийн худалдааны зардал, эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Үүнтэй холбогдуулан олон шинжээчид онцлохдоо, Хятадын эдийн засгийн сэргэлт үргэлжилсээр байгаа нь импортын бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний экспортыг ахиулж, гадаад сорилтоос үр дүнтэй хамгаална гэжээ. HSBC-ийн Ази тивийн ахлах эдийн засагч Нейманы хэлэхдээ, Хятадын эдийн засаг гадны нөлөөнд автсан ч өрсөлдөх чадвар өндөр байгааг харгалзан үзвэл энэ нь экспортын өсөлтийн эрчмийг үнэхээр сааруулахгүй гэсэн байна.

Хятадын хамгийн сүүлийн албан ёсны судалгаагаар гадаад худалдааны компаниудын 81.6 хувь нь оны эхний хагаст экспорт сайжирна, эсвэл тогтвортой байна гэж таамаглаж байна. Энэ нь Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэж, сайжрахын хэрээр Хятадын гадаад худалдааны хөгжлийн эерэг хүчин зүйлүүд улам бүр нэмэгдэж, дэлхийд илүү их ногдол ашиг авчрах болно гэсэн итгэлийг баталж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү