https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Өмнөд тэнгис дэх "Аяллын эрх чөлөө"-ний цаад үнэн

Өмнөд тэнгис дэх "Аяллын эрх чөлөө"-ний цаад үнэн


5 сар

АНУ-ын Батлан хамгаалах яамны нийтэлсэн 2023 оны санхүүгийн жилийн "Аяллын эрх чөлөө" тайланд холбогдуулан саяхан Хятадын Үндэсний батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч шууд хариулт өгсөн байна. Уг тайлангийн дагуу, 2023 оны санхүүгийн жилд АНУ Хятад зэрэг 17 улс орон буюу бүс нутгийн 29 төрлийн далайн эрх ашигт халдсан байна.

Сүүлийн жилүүдэд "Аяллын эрх чөлөө" нь АНУ-ын хувьд хүчээ гайхуулж, цэргийн эргүүлийн хамтарсан сургуулилт хийх шалтаг болсон байна. Өнгөрсөн жилээс хойш Филиппин Хятадын Рэнь Айжяо, Хуан Яньдао арлын усан хилд байнга нэвтэрч, АНУ, Япон, Филиппин гурван талт анхны дээд хэмжээний уулзалт хийж, Өмнөд тэнгисийн асуудлаар Хятад руу үндэслэлгүй дайрсан. Энэ хэргийн хөшигний ард АНУ "Аяллын эрх чөлөө" гэсэн үгийг удаа дараа ашиглаж болсон юм.

Тэгэхээр "Аяллын эрх чөлөө" гэж чухам юуг хэлж байна? Америк маягийн "Аяллын эрх чөлөө" болон олон улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн “Аяллын эрх чөлөө" хоёрын ялгаа нь юу вэ? АНУ-ын тэнгисийн үндсэн нэхэмжлэлийн цаад санаа юу вэ?

Хэдийгээр хоёуланг нь далай тэнгисийн эрх чөлөө гэж нэрлэдэг ч “НҮБ-ын Далайн эрх зүйн конвенцийн "Аяллын эрх чөлөө" нь АНУ-ын "Аяллын эрх чөлөө"-с огт өөр зүйл юм. Эхнийх нь дэлхийн далайн дэг журмыг сахин хамгаалж, далай тэнгисийн шударга эрх, ашиг сонирхлыг хамгаалдаг бол хойнох нь АНУ-ын цэрэг, дипломат ашиг сонирхлыг хамгаалж, АНУ-ын тэнгисийн ноёрхлыг хадгалах явдал юм.

АНУ "Аяллын эрх чөлөөний үйл ажиллагаа" нь далай тэнгисийн аюулгүй байдал, худалдааны хөгжил цэцэглэлтийг хангах зорилготой гэж яриад байгаа нь үнэхээр тийм гэж үү ?

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас саяхан гаргасан "Аяллын эрх чөлөө" тайланг 1991 оноос хойш жил бүр тогтмол гаргадаг. Статистикийн мэдээгээр, 2022 он гэхэд АНУ 60 гаруй орны эсрэг 600 гаруй удаа "Аяллын эрх чөлөөний үйл ажиллагаа" явуулж иржээ. 2000 оноос өмнө Ази-Номхон далайн бүс нутаг нь АНУ-ын "Аяллын эрх чөлөөний үйл ажиллагаа" явуулах зорилтот бүс биш байсан, харин 2000 оноос хойш Ази Номхон далайн бүс нутагт гар дүрэх өнгө аяс улмаар нэмэгдсэн гэж зарим эрдэмтэд хэлж байна.

2023 онд Филиппин Өмнөд тэнгист байнга өдөөн хатгалга хийж, үймээн самуун дэгдээхийн хэрээр АНУ-ын арми Өмнөд тэнгис болон түүний ойр орчмын бүс нутагт цэргийн ажиллагаагаа нэмэгдүүлсэн. "Өмнөд тэнгисийн стратегийн нөхцөл байдлын тухай төлөвлөгөө"-ний нийтэлсэн тайланд дурдсанаар, өнгөрсөн онд Америкийн томоохон нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон  сэрэмжлүүлэг өгөх том формац Өмнөд тэнгист 8 удаа нэвтэрч, бэлтгэл сургуулилтын эрч хүчээ чангатгасан бөгөөд дор хаяж 11 довтолгооны цөмийн шумбагч онгоц, хоёр стратегийн пуужингийн цөмийн шумбагч онгоцыг Өмнөд тэнгис болон түүний эргэн тойронд илгээжээ.

Цэргийн ажиллагаа, дипломат мэдэгдлээс гадна АНУ "Аяллын эрх чөлөөний үйл ажиллагаа"-г “боломж"-ийн дүр төрхөөр харуулахын тулд Өмнөд тэнгисийн бүс нутагт олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх дайныг эхлүүлсэн юм.

Саяхан Азийн тэнгисийн ил тод байдлын санаачилга” \AMTI\ Өмнөд тэнгис дэх "байгаль орчны заналхийлэл" гэгч тайлан нийтэлж, Хятад улсыг Өмнөд тэнгисийн байгаль орчныг сүйтгэж байна гэж үндэслэлгүй буруутгасан байна. Түүнчлэн Америкийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ. AMTI-ийн вэбсайт нь АНУ-аас санхүүгийн дэмжлэг авч, Өмнөд тэнгисийн асуудлаар олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж байжээ. АНУ-д AMTI мэтийн маш олон судалгааны төвүүд байдаг.

Зүүн өмнөд Азийн нэгэн загасчин “South China Morning Post” сонинд  ийм захидал бичижээ. "Шуудхан хэлэхэд, АНУ Хятадын нүдэн дээр галаар тоглож байна. Хэрэв энэ байдал хяналтаас гарвал бүс нутаг бүхэлдээ хохирох болно. Яагаад бид Америкийн буруутай үйлдлийн золиос болох ёстой гэж? Бие даан сэтгэх чадвартай хүн зөндөө байгаа, АНУ Хятадыг тэнгис далайн маргааны цорын ганц "хэм уршиг" болгохыг байн дахин оролдоод өөрөө буруутай гэдгээ  мэдрэхгүй байна гэж үү?

Барууны судалгааны хүрээлэнгийн судлаач Грег Остин хэлэхдээ, Өмнөд тэнгис дэх Хятадын үйл ажиллагаа арилжааны хөлөг онгоцонд аюул заналхийлэл учруулж байна гэдэг нь Пентагоны хэлсэн шал худал үг. Үнэн хэрэгтээ Хятад, АСЕАН-ы хамтын хүчин чармайлтаар, Өмнөд тэнгист чөлөөтэй зорчих явдалд асуудал байгаагүй. Харин  АНУ "Аяллын эрх чөлөө" нэрийн дор аяллын ноёрхлыг эрэлхийлж байгаа нь далай тэнгис, агаарын аюулгүй байдлын эрсдэлийн үндсэн шалтгаан болж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү