https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан тэргүүтэй 150 хүн эмийн сонсголд дуудагдлаа

Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан тэргүүтэй 150 хүн эмийн сонсголд дуудагдлаа


7 сар

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооноос өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. 

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 4-өөс эхэлж эмийн үнэ, чанартай холбоотой мэдээллийг иргэдээс цуглуулсан.

Зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх, баримт нь алдаатай дутуу байгаа зэргээр Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан. 

Нотлох баримтын сонсголыг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17-нд зохион байгуулна. Зах зээлд хамгийн их борлуулалт хийж буй 10 компани дээр монополи тогтолцоо яаж байна вэ гэдгийг харуулна. Нам засаг, сайд өмөөрөхгүйгээр нотлох баримтад тулгуурлаж ярина.

Сонсголд Эрүүл Мэндийн сайд, яамны холбогдох албан тушаалтан, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд зэрэг давхардсан тоогоор нийт 150 гаруй хүнийг гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлнэ. 

Жишээлбэл, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн асан Ч.Хүрэлбаатар, А.Ариунзаяа, Б.Жавхлан нарын тэргүүтэй 150 хүнийг гэрчээр дуудаж байгаа юм.

2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд эмийн хүртээмжийг асуудлыг ярина. Үүнд:

  • Монгол улс дахь эм зүйн салбар, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал,
  • Зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт,
  • Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал,
  • Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал гэсэн сэдвээр сонсгол болно. 

2024 оны дөрөвдүгээр сарын 16-нд эмийн үнэ ба шалтгаан нөхцөлийн талаар ярилцана. Үүнд:

  • Эмийн үнийн бүрдэл болон үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйл,
  • Эмийн үнийн мэдээллийн ил тод байдлын талаарх өнөөгийн нөхцөл байдал,
  • Чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгалын талаар Хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг сонсоно. 

2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар сонсгол болно. Үүнд:

  • Эмийн чанарын хяналтын тогтолцоо цувралын хяналт чадах байгаа эсэх 
  • Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадлын өнөөгийн нөхцөл байдал
  • Зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн,
  • Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал, 
  • Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт,
  • Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудал, 
  • Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол
  • Эмийн салбар дахь монополи тогтолцоог баталгаа нотолгоотой танилцуулна. 
  • Эмийн үнийн бүрдэл болон өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар ярина" хэмээн танилцуулав. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү