https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Б.Энхбаяр: Өмнөговь аймаг хууль, шүүх үйлчилдэггүй тусдаа улс болжээ

Б.Энхбаяр: Өмнөговь аймаг хууль, шүүх үйлчилдэггүй тусдаа улс болжээ


10 сар
 
 

 

        Нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР “Газар олгосон компаниудын захирал нь монгол нэртэй хүн байгаа учир монгол гэж ойлгоод байгаа юм байна. Нүүрсний хулгайтай холбоотой сонсгол олон зүйл илчилж байгаа. Өмнөговь аймаг Монгол Улсын хууль үйлчилдэггүй, Үндсэн хууль үйлчилдэггүй тусдаа улс болжээ. Тэгэхээр сонсголын үр дүнгээр нэр нь монгол, цаанаа нь дандаа гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн хувь хүн, хуулийн этгээдүүд Монголын газрыг авсан гэмт хэргийн шинжтэй асуудал тодорхой болж байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудал ярьж байна. Гэтэл хажууд сууж байгаа гишүүн “Энэ газрын асуудлыг ярьж яах гэж байгаа юм, нүүрсээ л ярья” гэх юм. Юу ярьж байна вэ. Нүүрсний тээвэр, терминал гэсэн зориулалтаар Цагаан хадны орчмын газрыг яаж, хэнд зарсан бэ гэдэг асуудал яригдаад байна. Өмнөговь аймаг улсаасаа бүрэн гарсан, өнгө мөнгө бүх зүйлээ худалдсан, хууль, шүүх үйлчилдэггүй газар болсны нотолгоо өнөөдөр харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг нэн даруй зогсоож, араг хэмжээ авах ёстой” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү