Я.Содбаатар: Намынхаа ойг хийе гэтэл ганцхан хүнтэй нам хүртэл байна. Эдгээрийг л хуулиар цэгцэлнэ


12 сар

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Энэ үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Улс төрийн намын дарга нь Ерөнхий сайд хийж байна. Энэ утгаараа эрх баригчдын зүгээс хамгийн их нөлөөлөл орж болох нь гүйцэтгэх засаглал буюу ЗГ-ын харьяа байгууллагад. УИХ дээр авч ирэх үү, шүүх дээр хэлэлцэх үү гэхээр шүүх засаглалын чиг үүрэг биш болж таарч байна. Хамгийн хараат бус байж болох нь УИХ-ын дэргэдэх сонгуулийн хороо юм байна гэж үзсэн. Сонгуулийн ерөнхий хороогоо ОНРТ шиг олон нийтийн болгож байгаа. 5-ыг УИХ-аас хоёрыг нь ерөнхийлөгчийн зүгээс гэх мэтээр оруулна. Ингэхгүй бол эрх барьж байгаа нам сонгуулийн үед намуудыг бүртгэхгүй байх, сонгуульд оролцуулахгүй байх гэх мэтчилэн асуудал гардаг. Үүнийг л хязгаарлах гэж СЕХ-нд хариуцуулж байна. Өмчийн тухайд намууд байшингаа ТББ-уудын нэр дээр болгочихсон байдаг юм билээ” гэв.

Мөн тэрбээр “Намынхаа ойг хийе гэтэл ганцхан хүнтэй нам хүртэл байна. Эдгээрийг л хуулиар цэгцлэх гэж байгаа” гэлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү