Баяр наадмын өглөө нийслэлээс гарах хөдөлгөөний ачаалал их байна. Тээврийн Цагдаагийн албанаас хотын захын постуудад хяналт тавьж байгаа бөгөөд бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгагүй жолооч нарт хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулсны дараа хөдөлгөөнд оролцуулж байна.
