Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр


6 жил

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг дэлхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн эмч нарын өдрийг анх АНУ-д тэмдэглэж эхэлсэн  бөгөөд тус улс 1990 оны  гуравдугаар  сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж иржээ.

Монгол Улс эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээ болдог бөгөөд  эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж  амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлж арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Алтан чагнуур” шагналыг олгодог аж. Дашрамд хэлэхэд энэ шагналыг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгодог юм байна. Ингээд хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ  үл хайрлан тэмцэж яваа үе үеийн эмч нартаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэнд хүргэе.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү