Ирэх онд төвийн зургаан дүүрэгт 48 цэцэрлэг, 11 өргөтгөл ашиглалтад оруулна


7 жил

Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үед цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүмүүс нэг л зүйлд санаа зовж эхэлдэг. Энэ бол “Хүүхдээ яаж цэцэрлэгт оруулах вэ” гэдэг асуудал. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг байсан бол одоо азын сугалаанд найддаг болсон. Нэг цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хүүхдүүдийн гуравны нэгийг нь тус цэцэрлэг хүлээж авдаг. Энэ нь шинээр цэцэрлэг барих хэрэгцээ шаардлага ямар байгааг илтгэнэ. Эрх баригч МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 2020 оноос бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилт тавьсан. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа сургууль, цэцэрлэгийг олноор нь барьж ачааллыг бууруулна гэж амласан юм. Сар гаруй өмнө эхэлсэн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Ерөнхий сайдын энэхүү амлалт нэхэгдсэн. Тиймээс Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа шинээр цэцэрлэг барих, өргөтгөхөд их хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ. 2019 оны төсвийн төслийн хөрөнгө оруулалтын жагсаалтад багтсан цэцэрлэгийн хөрөнгө оруулалтуудыг шүүж үзвэл дараахь байдлаар харагдаж байна. Ирэх онд танай дүүрэг, хороонд шинээр цэцэрлэг ашиглалтад орох эсэхийг дараахь жагсаалтаас харна уу. Цэцэрлэгийн хүрэлцээ зөвхөн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт л тулгамдсан асуудал болдог учраас бусад дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтыг энд бичээгүй юм.  

2019 онд ашиглалтад оруулах болон худалдаж авах цэцэрлэг:

  1. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /СБД, 11-р хороо/
  2. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /ЧД, 12-р хороо/
  3. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /ЧД, 14-р хороо/
  4. Цэцэрлэгийн барилга худалдан авах /СХД, 6-р хороо/
  5. Цэцэрлэгийн барилга худалдан авах, 200 ор /БЗД, 25-р хороо/
  6. Цэцэрлэгийн барилга, 100 ор /БЗД, 22-р хороо/
  7. Цэцэрлэгийн барилга, 150 ор /БЗД, 4, 5, 14-р хороо/
  8. Цэцэрлэгийн барилга, 150 ор /СХД, 1-р хороо/
  9. Цэцэрлэгийн барилга, 150 ор /СХД, 11-р хороо/
  10. Цэцэрлэгийн барилга, 150 ор /СХД, 2-р хороо/
  11. Цэцэрлэгийн барилга, 150 ор /СХД, 22-р хороо/
  12. Цэцэрлэгийн барилга, 150 ор /СХД, 23-р хороо/
  13. Цэцэрлэгийн барилга, 150 ор /СХД, 24-р хороо/
  14. Цэцэрлэгийн барилга, 150 ор /СХД, 26-р хороо/
  15. Цэцэрлэгийн барилга, 150 ор /СХД, 28-р хороо/
  16. Цэцэрлэгийн барилга, 150 ор /ХУД, 4-р цэцэрлэг/
  17. Цэцэрлэгийн барилга, 175 ор /ЧД, 11-р хороо/
  18. Цэцэрлэгийн барилга, 200 ор /БГД, 16-р хороо, Гандангийн дэнж/
  19. Цэцэрлэгийн барилга, 200 ор /СХД, 16-р хороо/-1
  20. Цэцэрлэгийн барилга, 200 ор /СХД, 16-р хороо/-2
  21. Цэцэрлэгийн барилга, 240 ор /БГД, 21-р хороо/
  22. Цэцэрлэгийн барилга, 240 ор /БЗД, 6-р хороо/
  23. Цэцэрлэгийн барилга, 240 ор /СБД, 10- хороо/
  24. Цэцэрлэгийн барилга, 240 ор /ХУД дүүрэг, 14-р хороо/
  25. Цэцэрлэгийн барилга, 240 ор /ЧД, 33-р цэцэрлэг/
  26. Цэцэрлэгийн барилга, 280 ор /БЗД, 10-р цэцэрлэг/
  27. Цэцэрлэгийн барилга, 280 ор /СБД, 15, 16-р хороо/
  28. Цэцэрлэгийн барилга, 280 ор /СБД, 17, 18-р хороо/
  29. Цэцэрлэгийн барилга, 280 ор /СБД, 19, 20-р хороо/
  30. Цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих, 240 ор /ХУД, 28-р цэцэрлэг/
  31. Цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих, 240 ор /ЧД, 4-р цэцэрлэг/
  32. Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 240 ор /БГД, 13-р цэцэрлэг
  33. Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 240 ор /СХД, 55-р цэцэрлэг/
  34. Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 240 ор /ЧД, 43-р цэцэрлэг/
  35. Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 280 ор /СХД, 10-р хороо/
  36. Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 240 ор /БГД, 30-р цэцэрлэг/
  37. Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих 240, ор /БГД, 34-р цэцэрлэг/
  38. Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих 240, ор /БЗД, 50-р цэцэрлэг/
  39. Цэцэрлэгийн барилга буулгаж барих, 150 ор /БЗД, 12-р хороо, 20-р цэцэрлэг/
  40. Цэцэрлэгийн барилга худалдан авах, 150 ор /БЗД, 6-р хороо/
  41. Цэцэрлэгийн барилга худалдан авах, 240 ор /СХД, 19-р хороо/
  42. Цэцэрлэгийн барилга, 150 ор /СДХ, 10-р хороо/
  43. Цэцэрлэгийн барилга, 150 ор /ЧД, 16-р хороо/
  44. Цэцэрлэгийн барилга, 200 ор /БГД, 1-р хороо/
  45. Цэцэрлэгийн барилга, 200 ор /СХД, 22-р хороо/
  46. Цэцэрлэгийн барилга, 250 ор /СХД, 31-р хороо/
  47. Цэцэрлэгийн барилга /ЧД 12, 16-р хорооны заагт/
  48. 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /БГД, 3-р хороо, Нарны хороолол/

2019 онд ашиглалтад оруулах цэцэрлэгийн өргөтгөл:

  1. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /ХУД, 73-р цэцэрлэг/
  2. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /ЧД, 74-р цэцэрлэг/
  3. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 100 ор /ХУД, 49-р цэцэрлэг/
  4. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 100 ор /ХУД, 53-р цэцэрлэг/
  5. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /БГД, 100-р цэцэрлэг/
  6. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /БГД, 114-р цэцэрлэг/
  7. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /БЗД, 62-р цэцэрлэг/
  8. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /ЧД, 103-р цэцэрлэг/
  9. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /БГД, 66-р цэцэрлэг/
  10. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /СХД, 125-р цэцэрлэг/
  11. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /БЗД,13-р хороо, 172-р цэцэрлэг/

2019 онд барьж эхлэх цэцэрлэг:

  1. Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 240 ор /ХУД, 12-р хороо, 121-р цэцэрлэг/2020 онд ашиглалтад орно
  2. Цэцэрлэгийн барилга, 200 ор /ЧД, 10-р хороо/2020 онд ашиглалтад орно
  3. Цэцэрлэгийн барилга, 200 ор /ЧД, 7-р хороо/2020 онд ашиглалтад орно
  4. Цэцэрлэгийн барилга, 280 ор /ХУД, Буянт-Ухаа цогцолбор/2020 онд ашиглалтад орно
  5. Цэцэрлэгийн барилга буулгаж, барих, 150 ор /ЧД, 4-р хороо, 9-р цэцэрлэг/2020 онд ашиглалтад орно
  6. Цэцэрлэгийн барилга буулгаж, барих, 240 ор /ЧД, 4-р хороо, 39-р цэцэрлэг/2020 онд ашиглалтад орно
  7. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга, 240 суудал /ЧД, 19-р хороо/ 2020 онд ашиглалтад орно

2019 онд барьж эхлэх цэцэрлэгийн өргөтгөл:

  1. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /ХУД, 189-р цэцэрлэг/ 2020 онд ашиглалтад орно
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү