Германы шигшээ Ерөнхий дасгалжуулагчтайгаа гэрээгээ сунгав


6 жил

Германы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лев өөрийн тушаалдаа 2022 он хүртэл үлдэхээр боллоо гэж ТАСС мэдээлж байна.

Германы хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайтад мэдээлснээр 58 настай мэргэжилтэнтэй  байгуулсан шинэ гэрээ нь Катарт болох 2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ хүртэл тооцоологдсон юм байна.

“Манай үндэсний шигшээг дэлхийн хөлбөмбөгийн дээд шатанд үлдээхээр оролдохын тулд  дасгалжуулагч нарын багийг өнөөгийн бүрэлдэхүүнээр нь ажиллуулахаар болсонд би их  баяртай байна” хэмээн Германы шигшээгийн ерөнхий менежер Оливер Бирхофф хэлжээ.

Лев Германы шигшээг 2006 оноос хойш толгойлж байгаа ба түүний удирдлага дор баг нь 2014 оны дэлхийн аварга болсон билээ. Үүний өмнө Германы хөлбөмбөгийн холбоо Месут Озилийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдогантай зургаа цуг авахуулсан гэж шүүмжилж байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү