Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсээс 10 жилийнхээ ойн хүрээнд “Сургуулийн бэлэн байдлын асуудал ба шийдэл” эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. 2008 онд боловсролын хэлтэс байгуулагдсан цаг үеэс 6 настай хүүхдийг анх сургуульд элсүүлэн сургаж эхэлсэн бөгөөд эдүгээ 10 жил өнгөрч байна. Гэсэн хэдий ч 6 настай хүүхдийн суралцахуйн талаар тулгамдсан асуудал, сургуулийн бэлэн байдлын цогц ойлголт өнөөгийн нийгэм, боловсролын салбарт төлөвшөөгүй хэвээрээ байна.
Иймд тус дүүргийн хэмжээнд сургуулийн бэлэн байдлын асуудалд буюу чанартай боловсролын орцод анхаарч тулгамдсан асуудлаа хэлэлцсэн бага хурлыг Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
“Сургуулийн бэлэн байдлын асуудал ба шийдэл” сэдвийн дор шилдэг 23 илтгэл хэлэлцүүлж сургууль, цэцэрлэгийн багш, арга зүйч, сургалтын менежер, нийгмийн ажилтан нийт 65 хүн оролцож хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Сосорбарам чиглүүлэгчээр ажиллалаа.
Мөн дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Боловсролын хэлтийн дарга Ч.Наранцэцэг, Улаанбаатар Элит сургуулийн захирал Мехмет, МУ-ын Гавъяат багш Б.Сурмаажав нар оролцсон юм.
“Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг судалсан нь” “Цүнхний жинг бууруулах арга замыг судлах нь” “Зургаан настай хүүхдийн суралцах явцад тохиолдох бэрхшээл, давах арга зам” зэрэг олон сонирхолтой илтгэлийг хэлэлцэж, шинэ мэдээлэл солилцох, хандлагаа өөрчлөх, ирэх хичээлийн жилийн ажлаа төлөвлөх зэрэгт туршлагаа хуваалцсан нь энэ хурлын үр дүн байлаа хэмээн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
“СУРГУУЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
9 жил /2018-04-23 06:35:31 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
285
1 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
481
1 долоо хоног
С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
1459
4 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
2270
4 долоо хоног
А.Ганбаатар: Баавгайд бариулж амиа алдсан иргэний ар гэрт нэг сарын цалингаа хандивлана
2270
4 долоо хоног
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
2591
1 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3688
3 сар
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
5565
3 сар
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
6055
4 сар
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
6101
4 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82337
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75662
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд