Нуурын мөс цөмөрч автомашинтай зорчиж явсан хоёр иргэн нас барсан


2 цаг

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Нуурын мөс рүү автомашин орж, хоёр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт очиж, шалгахад мод тээвэрлэж явсан иргэд “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй зам товчлох зорилгоор гол, мөрний мөсөн дээгүүр зорчиж байх үед нуурын мөс цөмөрсөн. Улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хоёр иргэн живж амь насаа алдсан байжээ. 

Амь насаа алдсан иргэд болон тээврийн хэрэгслийг гаргахаар орон нутгийн Онцгой байдлын алба болон Цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн батлагдаагүй зам, даваа, гүвээгээр зорчихгүй байж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Эх сурвалж: ЦЕГ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү